Грекийн сүүлчийн хаан хоёрдугаар Константин цус харваж, Афинд таалал төгссөн тухай Newsbomb сайт мягмар гаргийн орой мэдээлэв. Афин дахь гэртээ тархинд нь цочмог цус харвасан 82 настай тэрбээр долоо хоног "Игиа" эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн ч тус болсонгүй. Эмнэлэгт эхнэр Анна-Мария Датская, эгч, хүүхдүүд нь цуг байсан аж. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарсан хоёрдугаар Константин өмнө нь цус харвасан бөгөөд 2021 оны 12-р сард уушгины хатгалгаа, хавантай гэж оношлогджээ. "Игиа" эмнэлэгт COVID-19-ийн халдварын улмаас аанай эмчлүүлсэн тэрбээр хөдөлгөөний чадавхгүй болж, тэргэнцэр дээр суух болсон юм.
Грекийн сүүлчийн хаан хоёрдугаар Константин таалал төгсчээ
2023-01-11 16:10:00