Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд “Эйч Ти Эм” компанийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос “Эйч Ти Эм” компанийн Захирлын албан тушаалыг хашиж байсан.
Мөн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, “Монгол Шуудан” компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” компанийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна.
2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус албан тушаалд томилогдсон. Төрийн алба хашдаг хамгийн залуу ам.долларын саятан гэгддэг байсан.
Төрийн өмчит “Шивээ Овоо”-гийн уурхайн газраас тасдаж, “Шинэ шивээ” гэх хувийн компанид өгөөд өөрөө хувьцааг нь эзэмших болжээ. «Шинэ шивээ» ХК-ийн захирал У.Хүрэлцоож, Х.Хэрлэнтэй үй зайгүй найзууд. Тиймдээ ч Х.Хэрлэн, У.Хүрэлцоож нар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг хуваан эзэмшдэг байх бөгөөд Шивээ-Овоо энэ хоёрын мэдэлд очих ажлыг өнөөх л Х.Хэрлэн гүйцэтгэсэн гэх яриа бий.
Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн халаасны хүн гэж ярьдаг. Улс төрд орсон цагаасаа л эхлэн нөлөө бүхий хүмүүсийн итгэлийг хүлээсэн гэдэг. “Кадастр”-ын Хэрлэн гэдгээрээ салбартаа танигдсан тэрбээр АМХЭГ-т Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн хууль бус наймааг “хөгжүүлэхэд” үнэтэй хувь нэмэр оруулж, толгой баячуудын тоонд орсон гэх мэдээлэл ч бас бий.
Мөн 2005 оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах газраас ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Тэр ч бүү хэл Х.Хэрлэн хагас цагийн дотор 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бус лиценз болгож рекордыг ч тогтоож байсан тухай хэвлэлүүд бичиж байсан нь сонины шарлсан хуудасна тэмдэгдлэн үлджээ.
Тэрбээр 2008 оны сонгуулиар өдгөө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн менежерээр ажиллаж, үүнийхээ хариуд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын албан тушаалыг өвөртөлсөн гэдэг.
Эх сурвалжийн өгүүлснээр 2002 онд Үйлдвэр худалдааны яамнаас зарласан 1:50:000 масштабын судалгаа явуулах сонгон шалгаруулах тендерийн үеэр Х.Хэрлэн дарга төсвийн 108 сая төгрөгийг завшсан шуугиан дэгдэж, Х.Хэрлэнгийн хийсэн балгаар улсад 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсныг хууль хяналтын шалгаж байсан ч ял онсох нь бүү хэл тушаал дэвшсэн байдаг.
Х.Хэрлэнгийн балаг үүгээр дуусахгүй. Түүний эхлэлийг нь тавьсан хууль бус үйлдлээс болж, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Паушок Монгол Улсад 150 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад хил даван зугтсан гэж учирмэдэх хүмүүс хэлдэг. Энэ хэргийн гол буруутан болох Х.Хэрлэн 2002 оны тавдугаар сарын 15-нд “Алтан дорнод Монгол” ХХК-д Төв аймгийн Заамар сумын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар олгох зөвшөөрөл олгосон байдаг юм билээ.
Мань эр АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга байхдаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын таванд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгсөн байдаг. Тус лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан нь дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай “Гео инфо” ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1750 мянган ам.доллараар арилжсан байдаг юм.
Түүнчлэн 400 сая төгрөгөөр хохирсон компаний зүгээс гаргасан гомдлын дагуу шалгахад Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь илэрч байжээ. МӨн АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайхан болон ГУУЗГ-ын дарга Х.Хэрлэн нар иргэдийн лиценз хvссэн гурван жилийн өргөдлийг нуун дарагдуулж, хэрэгтэй хугацаагаа дуусгасны дараа хуулинд огт байхгvй буюу “Бусдын эрх зөрчигдөөгvй” гэсэн vндэслэлээр лицензvvдийг сэргээсэн. Энэхvv 120 ширхэг лиценз 3551064 га газрыг хамардаг бөгөөд дарагдуулсан хугацаанд улсад орох ёстой төлбөрийг тооцвол нийт нэг тэрбум гаруй төгрөг болно. Гэтэл улсад нэг ч төгрөг төлөгдөөгvй дээрх хугацаанд 120 ширхэг лицензийн эрхээр улсын бараг 400680 сая төгрөгөөр хайгуул хийгдсэн байдаг хэмээн .24tsag.mn сайтнаа нийтлэгдсэн нь тухайн үедээ дуулиан болж байв.
өөрөөр хэлбэл, нуун дарагдуулсан линцензийн төлбөр болон хайгуул хийх зориулалтаар улсаас хийгдсэн төлбөрийн нийт дvн болох нэг тэрбум гаруй төгрөгөөр Д.Жаргалсайхан, Х.Хэрлэн нар “гараа угаагаад” л өнгөрсөн.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ захирлаар томилогдох яриа гарч байсан ч Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдсон юм. Тус байгууллагын даргаар ажиллаж байх үедээ 1.3 сая ам.долларын шуугиант хэрэгт холбогдон шалгагдаж байсан ч тэгсгээд намдсан.
Харин 2021 оны 11 дүгээр сарын 30-нд болсон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцэж Х.Хэрлэнг томилсон бөгөөд өдгөө тус байгууллагад чухам юу гээч болж буйг улс даяараа анхааралтай ажиглаж байна.Түүний хөрөнгө оруулгын мэдүүлгээс харахад, тэрбээр АМХЭГ-ын дарга байхдаа л хөрөнгөө зузаатгасан нь харагдаж байгаа юм.
УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Огноо |
2017, АМГТГ-ын дарга |
2018, АМГТГ-ын дарга |
2019, АМГТГ-ын дарга |
2020, АМГТГ-ын дарга |
2021, УБТЗ |
Мэдүүлэг гаргагчийн жилийн орлого/төгрөгөөр |
115 сая |
154 сая |
492 сая |
1.4 тэрбум төгрөг |
92 сая |
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого |
|
|
|
25 сая |
92 сая |
Амины орон сууц |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Нийтийн орон сууц |
5 |
5 |
4 |
2 |
2 |
Зуслангийн байшин |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Орон сууц, 1 оффис, авто зогсоолын нийт үнэ |
4 тэрбум |
4 тэрбум |
3.6 тэрбум |
2.5 тэрбум |
2.5 тэрбум |
Машин |
Lexus,RX 350- 1,Toyota,Rav 4- 1,Lexus,570- 1 |
Lexus, RX 350- 1,
|
Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1 |
Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1 |
Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350- 1 |
Нийт дүн |
133 сая |
25 сая |
25 сая |
430 сая |
310 сая |
Мал аж ахуй |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Нийт дүн |
150 сая |
150 сая |
150 сая |
150 сая |
150 сая |
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн |
425 сая |
425 сая |
425 сая |
425 сая |
425 сая |
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн |
189 сая |
|
|
|
|
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн |
|
151 сая |
430 сая |
1.1 ТЭРБУМ |
1.1 ТЭРБУМ |
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт |
Эйч Ти Эм ХХК, Герман цонх ХХК |
Эйч Ти Эм ХХК, Герман цонх ХХК |
Эйч Ти Эм ХХК, Герман цонх ХХК, Эрдэнэс таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК ХК |
Эйч Ти Эм ХХК, Герман цонх ХХК, Эрдэнэс таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК ХК | Эрдэнэс таван толгой ХК ХК, Герман цонх ХХК, Эйч Ти Эм ХХК |
Хувьцааны тоо | 100ш, 100ш | 100ш, 100ш | 100ш, 100ш, 1072ш, 1072ш | 100ш, 100ш, 1072ш, 1072ш | 1072ш, 100ш, 100ш, |
Ногдол хувь |
100%, 50% | 100%, 50% | 100%, 50% | 100%, 50% | 50%, 100% |
УБТЗ-ын албаны даргаас орлогч дарга болсон Д.Амарбаясгалангийн ХОМ
Огноо |
2017, албаны дарга |
2018, албаны дарга |
2019, албаны дарга |
2020, албаны дарга |
2021, Орлогч дарга |
Мэдүүлэг гаргагчийн жилийн орлого/төгрөгөөр |
32 сая |
34 сая |
37 сая |
41 сая |
44 сая |
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого |
|
|
|
|
|
Амины орон сууц |
0 |
1 |
1 |
1 |
1 |
Нийтийн орон сууц |
3 |
2 |
2 |
2 |
2 |
Зуслангийн байшин |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Орон сууц, 1 оффис, авто зогсоолын нийт үнэ |
420 сая |
420 сая |
420 сая |
420 сая |
420 сая |
Машин |
|
Суудлын жижиг машин 1 |
Суудлын жижиг машин 1 |
Суудлын жижиг машин 1 |
Суудлын жижиг машин 1 |
Нийт дүн |
|
100 сая |
100 сая |
100 сая |
100 сая |
Мал аж ахуй |
Ямаа-30, Үхэр-5, Хурдан удмын адуу-2, Адуу-12 |
Хурдан удмын адуу-2, Адуу-12, Үхэр-5, Ямаа-30 |
Хурдан удмын адуу-2, Адуу-12, Үхэр-5, Ямаа-30 |
Хурдан удмын адуу-2, Адуу-12, Үхэр-5, Ямаа-30 |
Ямаа-30, Үхэр-5, Адуу-12, Хурдан удмын адуу-2 |
Нийт дүн |
42 сая |
42 сая |
42 сая |
42 сая |
42 сая |
Авлага |
|
|
|
|
|
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Нийт дүн |
20 сая |
20 сая |
20 сая |
20 сая |
20 сая |
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн |
797 мянга |
|
|
|
|
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн |
|
1 сая |
1.4 сая |
977 мянга |
|
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт |
|
|
|