8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монголын түншүүдэд маань дайснуудын тавьсан урхинаас гарах мэргэн ухаан хангалттай байгаа гэдэгт итгэж байна"

2023-01-09 14:16:00

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд А.Ю.Руденко өнгөрсөн долоо хоногт ТАСС агентлагт тус улсын Азийн орнуудтай харилцах харилцаа, гадаад бодлогын талаар ярилцлага өгчээ.

Ингэхдээ тэр Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж буй тухай сэтгүүлчийн нэг асуултад хариулсан байна.

Тэрбээр 2022 онд хоёр орны харилцаанд гарсан онцлох үйл явдлуудыг дурдаад хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг онцолжээ.

Хариултынхаа төгсгөлд Руденко “Монголд “гуравдагч хөрш” гэгддэг өрнөдийн орнууд хоёр орны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг алдагдуулахын тулд төвлөрсөн хүчин чармайлт гаргаж байгааг бид харж байна. Монголын түншүүдэд маань дайснуудын тавьсан урхинаас гарч, хоёр орны ард түмний язгуур эрх ашиг сонирхолд нийцсэн харилцааг эрүүл, бүтээлчээр хөгжүүлэх мэргэн ухаан хангалттай байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэж хэлсэн байна.

 

Эх сурвалж: mid.ru

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment