Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн шөнө хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, С.Батдөлийг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
С.Батдөл нь УБТЗ-д Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажилладаг юм байна.
Хуульзүй, дотоо хэргийн сайд Х.Нямбаатар “Энэ талын мэдээлэл Ерөнхий сайдад байсан. Энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Ерөнхий сайд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Төмөр замын тээвэр зууч, газар олголтын асуудлыг онцолж хэлсэн" гэж мэдээллээ.
С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураажээ