8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Тун удахгүй дараагийн дэлбэрэлт тээвэр, боомт, төмөр замын салбарт болно

2023-01-06 11:12:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдож байгаа дөрвөн сайдыг УИХ-д танилцуулж байна. Шинээр томилогдсон Эрүүл мэнд, Барилга хот байгуулалт, Боомтын сайд нар УИХ-д тангараг өргөх юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулах үеэрээ төмөр зам болон газрын асуудалд анхаарлаа хандуулна гэдгээ хэллээ.

Тэрээр “Бид уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгох амаргүй зүйлтэй тэмцэж байна. Зэсэн дээр ахиц гарсан. Одоо нүүрс. Төрийн албан хаагчид авлигаас ангид, цалин өндөр байх ёстой. Үүнийг бид нэг шаталсан тогтолцоо руу оруулна. Төрийн албан хаагчдын цалинг өндөр болгоно. Харин орлогоосоо хэтэрсэн хэрэглээтэй, орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчидтай хатуу тэмцэнэ. Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, тодорхой хугацаа өгнө. Тэр хугацааны дараа авлигаар хөлжсөн, хэт өндөр хэрэглээтэй төрийн албан хаагчдад хяналт тавина. Нийтэд зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил гаргаж, цахимжуулна.

Нүүрсний дараа төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарна. Тээвэр, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй шүү. Байгаль орчны яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Бас дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй. Үүний цаана байгаа улстөрчдийг зарлана. Ингээд манай бусад асуудал цэгцэрнэ.

Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа больцгоо. Бүгдийг нь зарлана. Удахгүй Засгийн газраас УИХ, Засгийн газрын гишүүд энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийн төслийг оруулж ирнэ. Үүнийг УИХ-ын эрхэм гишүүд та бүхэн дэмжиж баталж өгөхийг хүсье” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Дэлбэрэлтүүд яах вэ одоо засгийн газар хятад улсад төлөх өрөө.хурдан шийдээчээ.Зүгээр л бөөн эргэлдсэн хэрүүл болж гүйцлээ хятадын өрийг хурдан төл одоо ЭТТ ХК ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ӨРӨӨ
2023/01/07 103.229.123.69
  • Recent
  • Most Read
  • Most Comment