8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.АНАНДБАЗАР: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлнэ

2023-01-04 13:47:00

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар,  Б.Баттөмөр нар өнөөдөр /2023.01.04/ өргөн өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийн талаар дараах мэдээллийг өглөө.

-------------------------------------

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: 

-Бид өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх, тэдний хяналтад оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцааг нийт иргэнд олгосноор нэг хүн 2522 хувьцаа эзэмших эрхтэй болж байгаа юм.

Ингэснээр жилд нэг хүн ногдол ашгаасаа хоёр сая төгрөг авах боломжтой болж байна. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг авах нь.  

2012 онд Монгол Улсын иргэдэд 1,072 хувьцааг өгсөн. Ингэхдээ хувьцааны нэгж ашгийг оюутны төлбөр, даатгал, бэлэн мөнгөөр гэсэн байдлаар олгосон. Тухайн үед эдийн засаг том эргэлтэд орж, манай улсын нийт хөгжлийн өсөлт 17 хувьд хүрсэн. Энэ бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг жинхэнэ эздэд нь тэгш хуваарилснаас эдийн засаг эргэсний нотолгоо юм.

Өнөөдрийн хувьд нүүрсний хулгай гэдэг нэрийн дор цөөхөн хүний баяжих хэрэгсэл болж байна. Харин иргэдэд хүртээлгүй байгаа.

Зоримог алхам хийж, шийдвэр гаргахгүй бол цаашид нүүрсний хулгайн асуудлыг ч шийдэж чадахгүй, шинэ жилээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг шиг газрын баялгийг иргэд тэгш эрхтэйгээр эзэмших боломжгүй болно.

2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа. Иймд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн нийт хүүхдэд хувьцаа эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдэж байна. Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд төлөөллөө оруулах, үүгээр дамжуулан Тавантолгойн хулгайг бүрэн таслан зогсоох ач холбогдолтой.Засгийн газраас санал авахаар саналаа өргөн барьсан. Ингээд санал орж ирвэл УИХ хэлэлцээд батлагдана гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

"Эрдэнэс Тавантолгой " бол дэлхийд байхгүй том орд. Нүүрсний нөөц нь 7.2 тэрбум тонн. Эргэн тойрных нь ордыг бид арчаагаа алдан, гаднынханд алдсан. Уг нь 10 тэрбум тонны нөөцтэй бүлэг орд. Бид цаашид "Монголросцветмет", Салхитын ордыг ашиглаж буй "Эрдэнэс силвер", "Эрдэнэт","Дарханы төмөрлөгийн үйлдвэр" гэх мэт хулгай нүүрлэсэн, төрийн өмчит компаниудаас иргэд ашиг хүртэх, тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх боломжийг нээнэ. Бид маш их баялагтай ч иргэд ядуу байна. Төрийн өмчит компаниудад  дандаа мэргэжлийн бус хүмүүс томилдгоос технологи нь алдагдсан, ашигтай ажиллаж чадахгүй байна. Манай улсын нийт хүн амын 42 хувь нь ядуу байна. Баялгаа зөв удирдах эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавьж байна  гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тавантолгой хаана байдагийг ч мэддэггүй гишүүдээс түүнийгээ хаа байдгий нь мэдээд бүр баялагийг нь тодорхойлоод иргэддээ эзэмшүүлэхээр ярьж байгаа нь богино хугацаанд асар их хөгжсөнийг илтгэв.
2023/01/05 202.179.11.230
  • Recent
  • Most Read
  • Most Comment