8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ: Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хуралдаж байна

2023-01-04 11:20:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.01.04/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар:

  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment