8o
Улаанбаатар хот
mobile menu

Найман аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

2023-01-03 12:32:00

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 8 аймгийн 13 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Булган, Үенч, Баянхонгорын Жаргалант, Өвөрхангайн Есөнзүйл, Хархорин, Бат-Өлзий, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Өмнөдэлгэрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Харин Баян-Өлгийн Булган, Говь-Алтайн Хөхморьт, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Түргэн, Улаангом, Сагил, Завханы Тэс, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Сэлэнгийн Орхонтуул, Хушаат, Төвийн Өндөрширээт, Мөнгөнморьт, Алтанбулаг, Батсүмбэр, Борнуур, Цээл, Угтаалцайдам, Зуунмод, Баян, Баян-Өнжүүл, Улаанбаатарын Тэрэлж, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр (Гурванбаян), Баян-Овоо, Жаргалтхаан, Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандал, Сүхбаатарын Түмэнцогт, Халзан, Онгон, Түвшинширээ, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (12 аймгийн 37 сум) байдалтай байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment