Монгол улсын засгийн газарт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо нэгтгэж, санал шүүмжээ хүргэх цахим индэр "e-tanhim.gov.mn"-ийг ЦХХХЯ-ны Tөрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр өнөөдөр (2022.12.30) танилцууллаа.
Иргэдийн санал бодлыг хүлээн авч, бодлого, шийдвэр, ажилдаа тусгах нь иргэнлэг, ардчилсан төрийн үүрэг. "E-tanhim.gov.mn" иргэдийн, дуу хоолойг сонсож, саналыг тасралтгүй хүлээн авна. Санал бүхэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргагчдад шууд хүрэх юм.