Ардчилсан Намын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2022 оны сүүлийн долоо хоног үргэлжилж байна. АН-ын зүгээс энэ онд МАН-ын Засгийн газрын онцлох арван булхайг дэлгэж байна.
- Хүнсний үнэ өсөж, иргэдийн амьдрал хүндэрсэн. Жишээлбэл, Атар талх 1,250-2,400 төгрөг, бензин 1,300-2,390 төгрөг болж нэмэгджээ.
- Нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүдийн нэр зарлагдсан. Тэд 40 их наядтай тэнцэх нүүрсийг хулгайлжээ.
- Гадаад валютын ханш өсөж, төгрөгийн ханш суларсан. 2016 онд 1,600 төгрөг байсан ам.доллар өнөөдөр 3,400 төгрөгт хүрлээ.
- Дарханы зам зургаан жилийн дараа хэсэг газраа нээсэн. Энэ хугацаанд Засгийн газар гурав, Зам тээврийн сайд нь таван удаа солигдсон.
- Үндэсний цементийн үйлдвэрүүд зогсонги байдалд орж, нэг тонн цементийн үнэ 150,000-400,000 төгрөг болж өссөн.
- Энэ онд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 сая төгрөг боллоо. Гэтэл Хэнтий аймгийн нэг иргэнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 3.5 сая төгрөг байна.
- Манай улс Орос, Украины дайныг дэмжиж, олон улсад нэр төрөө алдсан.
- Хүний эрх доройтож, дарангуйлал сэргэсэн. Тухайлбал, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл иргэдийг улных гэж цоллоод огцорсон.
- Хөгжлийн Банкнаас 1.8 их наяд хулгайлсан улстөрчдийн хамаарал бүхий компаниуд зээлээ төлж чадахгүйд хүрч татан буугдсан нь улсад их хэмжээний хохирол учруулсан.
- Үндсэн хуульд гар хүрч, УИХ-ын гишүүд давхар дээл өмссөн. 2024 онд сонгуульд дахин суудал авахын тулд эрх баригчид Үндсэн хуулийг дахин өөрчлөх гэж байна.
Монгол залуусын мөрөөдөл БНСУ руу явах болжээ. Хувиараа бизнес эрхлэх боломж, шударга өрсөлдөөнгүй болсон.
МАН 2022 онд Монголын ард түмний баялгийг хулгайлахаас гадна эх орондоо амар тайван амьдрах, сурах, ажиллах бүхий л боломжийг нь хулгайлж байна.
Тиймээс ардчиллын төлөөх намууд нэгдэж байгаатай адил АН иргэдтэй нэгдэн эрх баригчидтай тэмцэх болно” гэж ярилаа.