Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ. Тэрээр тус театрын тайзнаа нэгдүгээр сарын 5, 8, 14, 20-ны өдрүүдэд Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермоны дүрд гоцлохоор болсон байна.
Э.Амартүвшингийн хувьд өнгөрсөн оны энэ үед /2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 23-ныг хүртэл/ Англи улсын нийслэл Лондон хотын Хатан хааны дуурийн театрт Ж.Вердийн “Набукко” дуурийн Набукко хааны дүрийг амжилттай бүтээсэн билээ.