Ерөнхий сайд Ч Сайханбилэг ТЕГ-ын дарга Б.Хурцыг дуудаж Улаанбурхан өвчний эсрэг нэгдэж, цахим сүлжээгээр шахалт үзүүлж байгаа иргэдийг хэн нь хэн болохыг тогтоолгохыг хүсчээ. Тэрээр чуулганы үеэр "Өнөөдөр яг нэг цагт хүмүүс миний утас руу зохион байгуулалттайгаар мессэж бичиж эхэлсэн. Тэр хүмүүсийн утсыг аваад ярихаар сошиал дээр тань руу мессэж бич, утсаар ярь гэсэн уриалгын дагуу ингэж байна гэдгээ хэлсэн. Ер нь бол зохион байгуулалттайгаар ийм зүйл хийдгээ болих хэрэгтэй. Энэ хүмүүс чинь сүүлийн хоёр гурван сарын хугацаанд штабын зохион байгуулалтад ороод ингээд явж байгаа юм аа. Тэгээд ч хүүхдийн эндэгдэлийг санаатайгаар 918 буюу тоог нь эрс нэмэгдүүлж хүмүүсийг цочирдуулж байгаа нь үнэн шдээ. Ийм зүйлийг битгий өөгшүүлээч ээ" гэсэн. Тэгвэл сошиалаар сайд руу шахалт үзүүлэхийг уриалсан хүн өөрийгөө илчиллээ.
Тодруулбал, Иргэний зориг ногоон намын гишүүн Г.Ганбат энэ талаар фэйсбүүк хуудастаа, "Ерөнхий сайд: -Өнөө өглөө 10.30 цагаас эхлэн миний утас руу зохион байгуулалттай мессеж бичүүлж эхэлсэн, би эзнийг нь Тагнуулаар хайлгаж олуулах үүрэг өгсөн гэж байна. Би "хэргээ" шууд хүлээж байна. Би өнөө өглөө 10 цагт гар утсыг нь сошиалд тавьж, өөрөө мессеж бичсэн. Хайх хэрэггүй, би байнаа"хэмээн бичжээ.
Тэрээр үүний өмнө өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа ийнхүү уриалсан байжээ.
Харин ерөнхий сайдын энэ байдалд иргэд шүүмжлэлтэй хандаж. Ерөнхий сайдаа юун сүртэй юм.Сүржигнэхээ байчих лдаа. Ард иргэд аргаа бараад л ингэж байгаа биз гэжээ