Авлигын дуулианд холбогдсон Европын парламент тарах ёстой гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдэв. Энэ дуулианыг Европарламентын авлигын эсрэг баталгааг сүйрүүлсэн хэрэг хэмээн тэрээр үзэж буй аж.
"Хэрэв бид нийгмийн дэмжлэг авна гэвэл Европын парламентыг татан буулгах цаг болжээ" хэмээн Орбан твиттердээ бичсэн юм. Тэр шинэ парламентыг үндэсний депутатуудад тулгуурлан шинээр байгуулахыг мөн санал болголоо.