ИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцаатай холбоотой тогтоолын төслийг эсэргүүцэв. Энэ тухай тэр байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.
-Биржийн тухай хуулийг эцэслэн батлахтай холбогдуулан тогтоолын төсөл орж ирсэн. Гуя дагаж хүзүү гэдэг шиг Монголын нүүрсний хулгайчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ныг бүхэлд нь хувьчлахыг санаархсан тогтоолын төсөл оруулсныг би эсэрцгүүцсэн. Энэ бүгдийг анхааралдаа аваасай та бүхэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн тухай тогтоолын төслийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Эрх баригчид энэ асуудлыг засч, өөрчилнө гэж чуулган дээр ярьж байна. Ард түмэн анхааралтай байх ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны хувьцаа угаасаа нийтийн өмч атал яагаад нийтэд санал болгоод байгаа юм. Гадаад болон дотоодын олигархуудад энийг өгч болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.