8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаан банкны ахлах ажилтан 7 удаагийн үйлдлээр 360 сая төгрөгийг кассын данснаас ХУЛГАЙЛЖЭЭ

2022-12-22 11:20:00

ХААН банкны манай ахлах ажилтан кассанаас 100.000 ам.доллар хулгайлсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тус мэдээллийн дагуу шалгахад Централ таурын Хаан банкинд ажилладаг ахлах ажилтан кассаас 100.000 ам. доллар хулгайлаад явсныг олж сэжигтнийг илрүүлжээ. 

Тодруулбл, ХУД-ийн 19 дүгээр хороо Зайсан аппартментэд амьдардаг 27 настай З нь 10 сарын 28-наас 12 сарын 06-ны хооронд 7 удаагийн хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг хувьдаа завшсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment