8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ ХНН-ийн ажилтан 2 хөлөө вагонд дайруулсан аймшигт осол гарлаа!

2022-12-21 14:47:00

12 дугаар сарын 12-нд Улаанбаатар өртөөнд аймшигт осол гарчээ. Довын сэлгээ хийж байсан вагон доогуур вагон бичигч эмэгтэй 2 хөлөө дайруулсан байна. Уг эмэгтэй ажилтан нь 45 настай, 4 хүүхэдтэй бөгөөд биеийн байдал тааруухан байгааг эх сурвалж өгүүлж байна.

Замын даргын хэвлэлийн төлөөлөлгч Л.Зоригт мэдээллийг нууцлахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Эгэл жирийн төмөр замчны алтан амь дээсэн дөрөөнд байхад албаны нэр хүндийг аварч үлдэхийг хүсч байгаа нь харамсалтай.

Аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн нь энэхүү хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлжээ. УБТЗ ХНН-ийн Тээврийн хяналтын албаны нэг чиг үүрэг нь: “Төмөр замын тухай хууль болон галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой бүх дүрэм, журам, заавар, технологи, стандарт, нормативыг албан тушаалтнууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих, алдаа дутагдлыг арилгуулах, заавар зөвлөмж өгөх” гэж заасан байдаг. Ажлаа хангалтгүй хийдэг албан тушаалтнуудад хариуцлага тооцох уу? 

Хүн бол байгууллагын амин сүнс нь гэдгийг УБТЗ ХНН-ийн удирдлагуудад анхааруулъя!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment