Нүүрсний хулгай”-тай тэмцэж, албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалыг цөөн тооны иргэд Сүхбаатарын талбайд үргэлжлүүлж буй. Мөн тэдэнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас тог цахилгаан, шилэн кабелтай дулаан гэрээр хангаад байсан юм.
Гэтэл тус гэрүүдэд жагсаал цуглааны зорилгогүй, нийгмийн хэм, хэмжээг алдагдуулж болзошгүй зарим иргэд цугларч байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн шөнө НЗДТГ-аас жагсагчдад барьж өгөөд байсан хоёр гэрийг албадан буулгаж авч явсан байна. Харин тэдэнд Соёлын төв өргөөний гурван өрөөг гаргаж өгсөн байгаа юм.
Гэрүүдийг албадан буулгахад Сүхбаатарын талбайн автозамуудын хөдөлгөөнийг түр хязгаарлажээ