8o
Улаанбаатар хот
mobile menu

Жагсагчдад зориулж Соёлын төв өргөөг нээлттэй болголоо

2022-12-20 15:30:00

Нүүрсний хулгайг эсэргүүцэн төв талбайд жагсаж байгаа иргэдэд Соёлын Төв Өргөөг өнөөдөр нээлттэй болгожээ. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө "Төв талбайд жагсаал хийж байгаа иргэдийн зүгээс гэр хүйтэн байна, нүүрсний асуудлаар маргааш болох нээлттэй хэлэлцүүлэг хийхэд тохиромжгүй байгаа учир СТӨ-г нээх хүсэлт тавиад буй. ТҮК-ийнхэн хог шороо ихтэй, цэвэрлэгээ хийх саналыг бас тавьсан. Зарим үед 60, зарим үед 15 орчим хүн талбай дээр хонож байна. Тиймээс СТӨ-г нээсэн, аль өрөөнд орохоо жагсагчид сонгоно" гэв.

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол маргааш СТӨ-нд болох юм байна. Сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment