8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мөнх-Эрдэнэд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

2022-12-20 13:25:00

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан цагдаагийн алба хаагчид өөрийг нь саатуулах гэж байгаа тухай мэдээлсэн. Харин уг асуудалд цагдаагийн байгууллагаас "Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан зэрэг үйлдлүүд гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авахаар 2022 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг мөрдөгч өөрийн биеэр хүргэх явцад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг доромжлох, танхайрах үйлдэл гаргасан тул түүнийг арван хоёрдугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 50 минутад эрүүлжүүлэх, саатуулах төвд хүргэн согтолтын зэргийг шалгахад 4.02 хувийн согтолттой байсан тул албадан эрүүлжүүлсэн" гэх мэдээллийг өгсөн байдаг.

 Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад  заасан буюу “...Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлснийг тус шүүх мөн өдөр хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Unshigch
Aluurchin elberdorjiin Alia salbadai ugaadas yalgadas shavhryygaa nemyylj, baaduugaa changaluulaad ih soliorson doo.... Jinhene MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin talaar ogt duugardaggyi..
2022/12/24 31.164.60.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment