Шах Аламын Дээд шүүх 2006 онд амь үрэгдсэн Монголын загвар өмсөгч Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлд 1.5 сая сингапур доллар төлөхийг засгийн газар болон өөр гурван хүнд даалгасан байна.
Иргэний шүүхийн шүүгч Вазер Алам Мидин Меера өнөө өглөө гэр бүлийнх нь талд шийдвэр гаргасан нь 2007 онд иргэний нэхэмжлэл гарснаас хойш 15 жилийн дараа гийнхүү нэгдсэн шийдвр гаргав.
Энэ мөнгийг Малайз улсын Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм. Аллага үйлдсэн хоёр этгээд 2015 онд Малайзын холбооны шүүхээс цаазаар авах ял сонссон. Гэхдээ Азилах энэ аллагыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар гүйцэтгэсэн гэдгээ хэлснээр дахин шүүх процесс явагдсан билээ. Ийнхүү 16 жил өрнөсөн хэрэгт эцэст нь хохирогчийн ар гэр ялалт байгууллаа