Монгол эмэгтэйчүүдийг хууран мэхлэх замаар худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “BKH” зочид буудлаас есдүгээр сарын 29-ний өдөр дайчлан баривчилсан байдаг.
Тухайн үедээ 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан 5 эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.
Тэгвэл Loh Sien Chi Гэх 64 Настай Сингапур Улсын Иргэний Гадаад Улсад Жуучилж, Худалдаалсан Байж Болзошгүй Монгол Охид Эмэгтэйчүүдийн Тоо Мөрдөн Шалгах Ажиллагааны Явцад Нэмэгдэж Байгаа Гэх Албан Бус Эх Сурвалжийн Мэдээлэл Байна.
Харин Энэ Талаар ЦЕГ-Ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс Тодруулахад “Мөрдөн Шалгах Үйл Ажиллагаа Дуусаагүй Байна. Прокурорын Зөвшөөрөлгүй Илүү Ямар Нэгэн Мэдээлэл Өгөх Боломжгүй” Хэмээв.