Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар суудлаасаа суухдаа Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэх тухай хүслтээ Улсын дээд шүүхэд өгсөн. Гэсэн ч шүүх намын дотоодод зөрчилтэй байна гэж үзэн татгалзсан шийдвэр гаргасан. Харин намын дараагийн дарга болохоор Т.Ганболд шүүхэд хүсэлтээ ирүүлсэн ч энэ сарын 15-нд хэлэлцэж Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй, намын дотоодын маргаан хэвээр байна гэж үзэж, Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Тиймээс сонгууль дөхөж байгаа энэ үед ХҮН-ыг ямар хүн толгойлох нь асуулт хэвээр байна.
Улсын дээд шүүх Т.Ганболдын хүсэлтээс татгалзжээ
2016-04-16 12:08:00