8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Нүүрсний хулгайн хэргийг 40 гаруй мөрдөгч болон санхүүгийн шинжээчид шалгаж байна

2022-12-13 15:05:00

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр нүүрсний асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр өнгөрсөн хугацаанд Гаалийн Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар, Эрдэнэс Тавантолгой компанийн хийсэн борлуулалт болон бусад хувийн нүүрс борлуулдаг компаниудын тайлан мэдээллийг нэгтгэж, өнөөдөр 15:00 цагаас нарийвчилсан задаргаатай тоон мэдээг хүргэнэ гэдгийг тэрбээр хэлэв. 

Түүнчлэн "Энэ асуудалд нийт 40 гаруй мөрдөгч ажиллаж байна. Мөн санхүүгийн шинжээчид ажиллаж байгаа.

Эрдэнэс Тавантолгойтой холбоотой нүүрсийг тойрсон хэргийг иргэд маань олон янзын тоо баримтаар авч байна. УИХ-ын нэр бүхий гишүүд хүртэл олон нийтэд зөрүүтэй мэдээллийг удаа дараа өгсөн. Үүнийг хүлээж авсан олон нийтийн зүгээс бухимдахаас өөр аргагүй. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ их дүнтэй тоон мэдээллийг нэгдсэн нэг мэдээлэл болгож хүргэхээр ажиллаж байна" хэмээн мэдээллээ.

Мөн тэрбээр "Нүүрс тээврийн салбарт учруулсан хохирлыг таван их наяд төгрөг хэмээн дүгнэж үзсэн байдаг. Тэгвэл татварын албанаас 267 тээврийн компанид хийсэн шалгалтаар 1.1 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, татварын акт тавьсан байдаг. Холбогдох зөрчил нь татвар нуун дарагдуулсан асуудал болон татварын хяналт шалгалтаар өнөөдөр тогтоогдоод төлбөр төлөгдөөд явж байгаа.

Офтэйк гэрээнээс үүссэн хохирлыг 1 их наяд 257 тэрбум төгрөг гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүнтэй хүмүүс тооцоолол гаргасан. Мөн үүнийг үндэслэлгүй тооцоолол байна гэж үзэж байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment