Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, өвөлжилт, отор нүүдэл, ковидын халдвар, томуу, томуу төст өвчлөл, мал, амьтны гоц халдварт өвчлөл, дархлаажуулалт, 2022 онд бүртгэгдсэн аюулт үзэгдэл, гал түймрийн нөхцөл зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Орон нутгийн өмчит “Өв Агро” компанийн тариалсан, улаанбуудай, цагаан арвай, вандуй, овьёосны найрлагатай малын тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр олгоно.
- Хэрчиж, хатаасан малын тэжээл 25 кг-ыг 10 мянгаар тооцож, нэг өрхөд 250 кг хүртэл /10 шуудай/
- 40 кг овъёосыг 30 мянгаар тооцож, нэг өрхөд 200 кг хүртэл /5 шуудай/
- Нарийн ширхэгтэй рапс нэг боодлыг 7 мянгаар тооцож, нэг өрхөд 20 боодлыг тус тус нийлүүлэхээр шийдвэрлэлээ.