8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн салбарыг ”АН” авах уу

2015-11-25 13:07:00

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.  Г.Шийлэгдамба хоригдсоныхоо дараахан  Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон.

Гэтэл өнөөдрийг хүртэл Эрүүл мэнд, спортын сайдын суудалд жинхэнэ сайд нь томилогдоогүй байна. Мөн МАХН-д харьяалалтай энэ суудлыг АН авч магадгүй гэсэн яриа гарч байна. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа энэ салбарыг АН авах ёстой гэсэн бичгийг ч хүргүүлсэн удаатай.

Харин үүний дараа буюу өчигдөр Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өөрийн Твиттер хуудсаар жиргэхдээ “АН үнэхээр ЭМСЯ-ны сайдыг авах гээд байгаа юм бол аваад юу хийх гээд байгаагаа ил тод ярих хэрэгтэй. Бодлогоор нь уралдуулах хэрэгтэй шдээ” гэжээ.

Иргэдийн хийж бүтээх хамгийн гол хөшүүрэг нь эрүүл мэнд байдаг учир салбарын бодлогыг зөв тодорхойлох нь хамгийн гол асуудал аж. Иймд энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа залуу хүний хувьд, эмч хүний хувьд эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бодлогоо уралдуулан байж өрсөлдөн удирдаж явах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment