Колумбийн дүүргийн давж заалдах шүүх, Саудын Арабын хаан ширээг залгамжлагч Мухаммед бен Сальман Аль Саудын эсрэг заргыг буцаасан тухай Bloomberg агентлаг мэдээлэв. Түүнийг сэтгүүлч Жамал Хашоггийн амийг бүрэлгэсэн хэрэгт буруутган сүйт бүсгүй Ченгиз нь зарга мэдүүлээд байсан юм.
Уг хэвлэлд бичснээр, шүүгч Жон Бейтс хунтайж нь Ерөнхий сайдын зиндааны дархлаатай учир иргэний шүүхээр асуудлыг хэлэлцэх боломжгүй хэмээн үзэж гомдлыг буцаажээ. Үүнээс гадна хаан ширээ залгамжлагч нь Хашоггийн аллагад хамаагүй гэсэн баттай баримт байгаа хэмээн шүүгч Бейтс мэдэгджээ.