8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч нүүрсний хулгайчдыг барьж хорихгүй бол ард түмэнд сонгох эрхийг нь олгоно гэлээ

2022-12-07 15:20:00

Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Бүгд амны хаалтаа ав. Царай царайгаа хараад ярилцъя. УИХ, Засгийн газраас юу хийх вэ гэдгийг дөрвөн хоног харлаа. Ард түмэн дөрвөн хоног төв талбайд жагслаа. Та бүхэн ард түмнээр нүүрсний хулгайн таавар таалгалаа. Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хөндөж ярьсан. Гэмт хэрэгтэй тэмцэх субъект нь Засгийн газар.

Тэр хулгайч нартай яагаад тэмцэхгүй байна вэ. Манай ард түмэн улс төрийн өндөр соёлтой болсон юм байна. Ямар учраас арга хэмжээ авахгүй байна вэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өгөөч. Засгийн газраас тэр нүүрсний хулгай хийсэн нөхдүүдийг нэрлэж болохгүй байна вэ. Үүнийг ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улстөрчид нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу" гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Нүүрсний хулгайн асуудлаар олон хүнийг дуудаж байцааж байгаа. Ойролцоогоор 9000 орчим тээврийн хэрэгслийн жолооч нар, тэдний автомашины жинхэнэ өмчлөгч эздийг тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор маш тодорхой хүмүүсийн гэм буруугүйн асуудлыг тогтоож, Засгийн газарт мэдээлэл ирүүлээгүй. Одоогоор 2015 оноос хойш нүүрсний хэрэгт шалгаж байсан 10 хэдэн хүний нэрийг шалгаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2022.12.07/ 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав.

Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын Ерөнхий прокурорт хатуу санууллаа.

Хэрвээ асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг анхааруулав. Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардав. Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар байлцав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Rsir
Нэг бөөрийг зараад эрүүл хэвээрээ үнэ нь 760000 доллартай холбогдоно ( fortis.hospital.in@gmail.com
2022/12/24 197.210.55.59
hitad
sunu2
2022/12/12 45.57.201.199
oros
yalna2
2022/12/12 45.57.201.238
mongol
arai2
2022/12/12 45.57.200.218
  • Recent
  • Most Read
  • Most Comment