8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Доржханд: Нууцын гэрээг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нууцлах шийдвэрийг гаргасан

2022-12-05 16:03:00

УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Нүүрсний асуудлаа УИХ-аар нээлттэй хэлэлцье. Энэ асуудлаа шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Нүүрсний хулгай бол нам дамжсан 10 гаруй жилийн хулгай бөгөөд үүнийг нам үл харгалзан нэгдэж байгаад шахъя. Нээлттэй сонсгол хийх шаардлага дээр нэр бүхий 9 гишүүн гарын үсэг зурсан ба үүнийг УИХ-ын даргад хүргүүлж, энэ долоо хоногт хийхийг шаардаж байна.

Иргэд гадаа жагсаад байна. Энэ нь үр дүнтэй байх ёстой. Гэтэл зарим улс төрч, нүүрсчид нь асуудлыг өөр тийш нь чиглүүлэх оролдлого хийж байна.

Энэ хулгайг илчлэхгүй юм бол бусад хулгай ч илчлэгдэхгүй юм байна. Засгийн газар дангаараа хүчрэхгүй юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнд үүрэгтэй. Нууцын гэрээ ил болж байж энэ бүхний ард хэн байгаа, ямар хулгай байгаа нь тод томруун гарч ирнэ. Тиймээс Засгийн газарт эрхийг нь нээж, энэ ажил цаашаа явна. Үүнийг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нууцлах шийдвэрийг гаргасан" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000
2022/12/05 197.210.8.88