8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амарбаясгалан: Жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх аюул байдгийг Монголын ард түмэн мэднэ

2022-12-05 14:50:00

Жагсагчид хоёр дахь өдрөө жагсаалаа үргэлжлүүлж, Төв замын хөдөлгөөнийг хаагаад байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хэдий идэр есийн хүйтэн болж байгаа ч ард иргэд маань бухимдлаа илэрхийлж, нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан УИХ, Засгийн газарт шаардлага тавьж байна. Ард иргэд бухимдах нөхцөл үүссэнтэй Засгийн газар санал нэг байна. Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээ, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалын асуудал, Эрдэнэс Тавантолгой болон нүүрсний бизнес тойрсон хулгайтай холбоотой олон асуудал нийгмийг бухимдуулж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ асуудлуудыг олон нийтэд ил болгох, шийдвэрлэж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр шамдан ажиллаж байна. ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2017 оноос Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нэг мөргөцөг буюу 385 мянган тонн нүүрс алга болсон асуудлыг шалгаж байгаа.  Эрдэнэс Тавантолгой болон жижиг Тавантолгойн хооронд нүүрсний зөрүү үүссэн асуудлын хариу өнөөдрийг хүртэл гараагүй байна. Өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтныг АТГ-т шалгаж байна. 

Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна. Олон нийтийн цугласан жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого хийх аюул байдгийг Монголын ард түмэн мэднэ. Тиймээс жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх ёстой гэж хэлмээр байна. Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана. Тймээс Ерөнхий сайдын захирамжаар миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000
2022/12/05 197.210.8.88
  • Recent
  • Most Read
  • Most Comment