8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр эгнээгээр явсан 382 374 тээврийн хэрэгслийн жолоочийг торгожээ

2022-12-05 13:34:00

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдрөөс /2022.12.05/ эхлэн Энхтайваны өргөн чөлөөний замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарах үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн. Энэ дагуу өнөөдрөөс зам дээр цагдаагийн 500 албан хаагч үүрэг гүйцэтгэж эхэллээ. Цагдаагийн 100 гаруй алба хаагч өдөр тутам хөдөлгөөн зохицуулдаг байсан бол сайдын үүргийн дагуу 400 гаруй албан хаагчийг нэмж, 200 гаруй хяналтын цэгт ажиллуулж эхлэв. Тэд Энхтайван өргөн чөлөөнд, Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх үүрэгтэй. Нэгдүгээр эгнээгээр

  • Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус
  • Тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин
  • Нийтийн тээврийн газраас олгосон зөвшөөрөлтэй стандартын суудлын такси
  • “Хүүхдийн автобус”, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвөөс олгогдсон “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийг зорчуулна.

Харин бусад нь хориотой, явбал торгуулна. Угаас Энхтайваны өргөн чөлөөний замын нэгдүгээр эгнээгээр автобус зорчдог. Нэгдүгээр эгнээгээр явсан тээврийн хэрэгслийг торгосоор ирсэн. Энэ оны эхний 11 сарын байдлаар нэгдүгээр эгнээгээр явсан 382 374 тээврийн хэрэгслийн жолоочийг зөрчлийн хуулийн дагуу 20 000 төгрөгөөр торгосон мэдээллийг Тээврийн цагдаагийн алба өгч байна.

Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоол байдаг гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000
2022/12/05 197.210.8.88