8o
Улаанбаатар хот
mobile menu

Даваа гарагаас нэгдүгээр эгнээнд хүн хүч гаргаж, хяналт тавина

2022-12-02 11:10:00

Даваа гарагаас эхлэн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулах, хяналтыг чангатгах талаар НЗДТГ-аас мэдээлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Нэгдүгээр эгнээнд автомашин явуулах эсэх асуудал нь Тээврийн цагдаагийн алба, Хууль зүйн сайдын харъяанд байдаг. Гэтэл намайг түгжрэл тайлаад өг гэх юм. Бухимдал тайлахад би хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ замын нөхцөл байдал хүнд байна. Зам дээр машинууд багтахгүй байна. Дугаарын хязгаарлалт хийхгүйгээр зохицуулах гээд байна. 

Ямар ч байсан даваа гарагаас нэгдүгээр эгнээнд хүн хүчээ гарга, хяналтаа сайн тавь. Нийтийн тээвэр амьсгаа авах тал дээр бүх нөөц чадлаараа ажилла гэдэг үүрэг өгч байгаа. Энэ нөхцөлд шахалт үзүүлэхээс өөр арга алга. Сайд гээд нэртэй нэг нөхөр л бүгдийнх нь өмнөөс бухимдал тайлагч болж хувираад байгаа боловч хариуцдаг маш олон газрууд бий. Би шууд удирддаг дарга нь ч бас биш" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment