8o
Улаанбаатар хот
mobile menu

10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлнө

2022-12-02 09:30:00

Ирэх оны төсөвт улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд суулгаж өгсөн.

Үүнтэй холбоотойгоор 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд хөнгөлөхөөр боллоо.

Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, өрх сум сууринд 48 мянган айл өрх хамрагдах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment