8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Пүрэвдаваа: Б.Цэцэг олны танил учраас анхаарлын төвд орсноос биш түүн шиг томилогдсон зуу, зуун хүн төрийн албанд байгаа

2022-12-02 09:00:00

Нийслэлийн Ардчилсан Намын бүлгийн дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа төсвийн мөнгөнөөс хэвлэл мэдээлэл, олны танил эрхмүүдэд 2.3 тэрбум төгрөгийн төслийг шалгуургүйгээр олгож байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлтэй танилцахад иргэдийн хүн амын орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар дийлэнхийг нь эзэлж байна.

COVID-19 тахалтай холбоотойгоор манай ААН-үүд, иргэд амаргүй цаг хугацааг давсан. Дээрээс нь одоо өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ маш ихээр өсөж байна. Гэтэл энэ төсөвт иргэдийн талд болон бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн ямар ч дорвитой шийдэл, гарцыг гаргасангүй.

Тухайлбал, АН-ын бүлэг НӨАТ бол хяналтын татвар учраас иргэн, ААН-ийн 10 хувийг таван хувь болгох саналыг болон өөр бусад хөнгөлөлттэй нөхцөл байдал зэргийн тухай саналыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ямар ч гаргалгаа гаргасангүй.

Хотын дарга хэлэхдээ 2023 онд Улаанбаатар хот өөрийн гэсэн нүүрсний уурхайтай болно. Тэр уурхайн нөөц тогтоогдохоор тодотгол хийгээд хот тодорхой хэмжээний бүтээн байгуулалтыг хийнэ гэсэн. Энэ бол хэрвээ бүтвэл гэсэн үг. Гэтэл өөр эх үүсвэрүүд олон бий.

Энгийн жишээгээр, хотын стандартыг хэрэгжүүлэхэд бонд босгох, үнэт цаас гаргах зэрэг боломжууд нь Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар нээлттэй болсон буюу хот орлогын олон талт байдлыг бий болгох боломжтой болсон. Харамсалтай нь энэ дээр ямар ч судалгааг нийслэлийн эрх баригчид хийсэнгүй" хэмээн ярилаа.

Түүнчлэн өнөөдөр нийслэл гурван агентлагийг буюу Нийслэлийн Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газар 2.8 тэрбум, Бодлогын судалгаа, шинжилгээний төв 3.8 тэрбум, Туул Сэлбэ голыг сайжруулах төслийг 3.1 тэрбум төгрөг тавьсан байснаа татаж авлаа гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсөвт 6 орчим тэрбум төгрөг хэмнэлээ гэдэг хэвлэлийн хурал хийсэн. Гэтэл 1.7 их наяд төгрөгөөс 6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарснаар иргэдэд ямар ч өөрчлөлт гарахгүй гэсэн юм.

"Харин Яармагт 97 тэрбум төгрөгөөр баригдсан нийслэлийн төр захиргааны байгууллагын том ордон байна. Үүнийгээ хувийн байгууллагад зарчих. Хангарьд ордон өнөдөөр юу нь муудсан юм бэ. Эрх ямбатангуут тэр үнэтэй, тансаг байранд ажиллаа гээд юу өөрчлөгдөх вэ. Түүнийг 200 тэрбум төгрөгөөр борлуулаад түгжрэл зэрэг тулгамдсан асуудлаа, ядаж ажилчдынхаа цалингийн асуудлыг шийдвэл болдоггүй юм уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment