УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МУ-ын гадаад өр, Засгийн газрын өрийн асуудлаар мэдээлэл хийж байна. МАН-ын зүгээс МУ өр байх ёстой хэмжээнээс хэтэрсэн гэсэн мэдээлэл өгч байсан. Энэ талаар Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын өрийн дарамтад орсон гэж сөрөг хүчин ташаа мэдээлэл хийж байна. Өрийн хэмжээ өссөн чухал биш хэрхэн төлж байгаа нь чухал юм.Олон улсад өрийн хэмжээ, эрсдэлийг хянадаг таван үзүүлэлт байдаг. Эдгээр таван үзүүлэлтээс манай улс нэг шаардлагыг хангахгүй байгаа ч өрийн дарамтад орсон гэж ойлгож болохгүй” гэсэн юм. Хуралдаан үргэлжилж байна.
Ч.Сайханбилэг өрийн асуудлаар мэдээлэл өглөө
2016-04-16 16:47:00