8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургуультай залгаа байрладаг "Өнөр" хорооллын арын дэн буудлуудыг нураахыг шаарджээ

2022-11-30 14:37:00

Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэр, "Өнөр" хорооллын арын зам дагуу байрлах дэн буудал, уушийн газруудтай холбоотой гомдол иргэдээс удаа дараа иржээ.

Тус үйлчилгээний газрууд нь ерөнхий боловсролын сургуультай залгаа байрладаг, буудлын өрөөний цонх сургууль руу харсан тул хүүхдүүдэд элдэв бусын зүйл харагддаг, гадна талбайд архи шил, тамхины иш зэрэг хог хаягдал ихээр хөглөрдөг, гэмт хэрэг зөрчил их, архидан согтуурсан, биеэ авч явах чадваргүй болсон хүмүүс ихээр үйлчлүүлдэг. Энэ мэт асуудал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тэдний эрүүл, аюулгүй байдалд хохирол учруулж байгааг эцэг эх, багш нарын төлөөлөл гомдолдоо дурдсан байна.

Эцэг эхчүүдийн зүгээс дэн буудлуудыг нураахыг шаардаж эхэлжээ. Иймд СХД-ийн "Өнөр" бүсээс сонгогдсон төлөөлөгчид төрийн захиргааны байгууллага, цагдаа, мэргэжлийн хяналт, иргэд, хөгжил цогцолбор сургуулийн эцэг эхийн төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж ажиллуулах тухай хүсэлтийг СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарт өгчээ.

Ажлын хэсгийг байгуулж, тухайн үйлчилгээний газруудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх асуудлыг зөвшилцөх, орчны бохирдол хог хаягдалтай тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг зорьж буй аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл