Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр дотоодод эрчим хүчний ачаалал хэтэрсэн тул энэ асуудлыг хөндөхөөс өөр аргагүй цаг үед байгааг салбарынхан дуу нэгтэй байгаа юм. Үдээс өмнөх хуралдаанаар салбарынхан эрчим хүчний даац, ачаалал, хэмнэлтийн талаар илтгэлүүд хөндсөн бол үдээс хойшхи хуралдаанааар эдийн засгийн үр ашгийн талаар хэлэлцэв.
----------------------------------------
USAID Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн дэд захирал Л.ЖАМБАА:
-Эрчим хүчийг хэмнэх нь хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах ач холбогдолтой. Олон улсад 70 хүртэл хувиар, манай улс 50 хувиар ялгаруулж байна. Иймд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах хоёр боломж бий.
“Алсын хараа 2050” бодлогод эрчим хүчийг дэмжих маш олон заалтыг тусгасан. Эрчим хүчний хэмнэлт гэдэг нь хамгийн бага зардлар эрчим хүч бүтээх боломж. бодлого Монгол Улсад 2015 оноос батлагдснаас хойш хэрэгжиж байна. Эрчим хүчний хэмнэлтийн тухайд манай улс Казахстан улсаас жишээ авч болно. Тухайлбал, дулаалга, гэрэл чийдэн солих нь эрчим хүчийг хэмнэх хамгийн үр ашигтай шийдлүүд. Мөн өндөр өртөгтэй. Нөгөөтэйгүүр хэрэглэгч талаас яривал, эрчим хүчийг хэмнэе ч энэ тухай мэдлэг байхгүй, цаг ч байхгүй. Би л гэхэд эрчим хүчний хэмнэлт, тариф оргил ачааллын үед өндөр байдгийг мэддэг ч өөрөө хэрэглэж л байгаа. Тиймээс бид эрчим хүчний үр ашгийн талаар тодорхой ажлууд төлөвлөсөн. Үгүй бол энэ салбарыг даван туулахад хүндхэн нөхцөл үүсч байна. Тэгэхээр нэгэнт батлагдсан хуулийг сайжруулах, хэрэглэгч талын менежменттэй холбоотой урамшуулал зохицуулалт хийх зэргээр төлөвлөсөн гэлээ.
Дараа нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн зан төлөв хэрэглээний тухай илтгэл танилцуулав. Энэ талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ниас дараах мэдээллийг өглөө.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга Х.Эрдэнэчулуун:
-Дотоодын үйлдвэрлэл, импортын хүчин чадал маань хүлээгдэж буй эрчим хүчний эрэлтээ хангахад хүндрэлтэй байна. Энэ нь бодит байдал боллоо. Тэгэхээр нэгэнт үүссэн ийм нөхцөлд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх замаар яаж гарах вэ гэдэг нь чухал. Ийм сорил тулгарсан үед хэрэглэгчдийн мэдээлэл, дата өгөгдлүүдэд илүү аргазүйн талаас оновчтой судалгаа хийж, шийдвэр гаргах хэрэгцээ үүсч байна. Оргил ачаалалд ахуйн хэрэглэгчид үүсгэдэг гэсэн ерөнхий л дүгнэлт ойлголт байдаг. Гэхдээ тогтсон статистик дата өгөгдөл их бага байна. УБЦТС компанийн ахуйн хэрэглэгчид дотор айл өрх, албан байгууллага багтаж байна. 2021 онд эрчим хүчний ахуйн хэрэглэгчдийг судлахад, гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний нэг сарын хэрэглээ өндөр байгаа бол орон сууцных харьцангуй тогтвортой байна. Зуны саруудаас бусад сард ойролцоогоор орон сууцны хэрэглэгчид 200 кв цаг бол гэр хорооллын хэрэглэгчид зуны саруудад 260-270 хүртэл кв байна. Бусад саруудад аажмаар өсч буурах хандлагатай байна.