8o
Улаанбаатар хот
mobile menu

Катарын компани БНХАУ-д удаан хугацаагаар хий нийлүүлнэ

2022-11-22 13:47:00

,,Газрын тос, байгалийн хийн "QatarEnergy" компани БНХАУ-д жил бүр 4 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх 27 жилийн гэрээ байгууллаа" гэж уг компанийн хэвлэлийн алба мэдээлэв. Тус компани ""QatarEnergy" компани нь Хятадын төрийн "Синопек" компанитай байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээ байгууллаа. Гэрээний дагуу Хятадын компани 27 жилийн хугацаанд жил бүр 4 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий хүлээн авах болно" хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн энэхүү гэрээг салбарын түүхэн дэх хамгийн урт гэрээ гэж онцолжээ.  Хийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ажиллаж буй Катар улс 2026 он гэхэд 110 сая тонн байгалийн шингэрүүлсэн хий жилд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор тус улс жилд 77 сая тонныг үйлдвэрлэж буй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment