Хөвсгөл аймаг, Тариалан сумын Сэлэнгэ баг “Намнангийн-Ар” гэдэг газар ачааны автомашин мод мөргөж, бүхээг дотор хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 15:41 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” машин тормозгүй болсноос улмаас мод мөргөж, жолооч, 44 настай, эрэгтэй Б хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.