8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховдод газрын тосны хайгуул хийх шийдвэрээ цуцлахыг шаарджээ

2022-11-17 11:27:00

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь агуулагддаг Хар-Ус нуурын ай сав, Их нууруудын хотгорт байгаль экологийн тэнцвэр алдагдуулах газрын тосны хайгуул хийх шийдвэрээ цуцлахыг шаарджээ.

Тэрээр шаардлагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн байна.

Учир Нь Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас Ховд Аймгийн Дарви, Дөргөн, Мянгад, Эрдэнэбүрэн, Цэцэг, Зэрэг, Мөст, Чандмань Сумын Нутгийг Хамарсан Газрын Тосны Хайгуулын Хар-Ус II Шарга III Талбайд Газрын Тосны Хайгуулын Сонгон Шалгаруулалт Явуулах Талаар Албан Бичгийг Аймгийн Удирдлагуудад Өгсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шаардлагын хариуд: Сонгон шалгаруулалт зарлахыг тодорхой хугацаагаар хойшлуулсан болохыг дурджээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ асуудлыг дахин хөндөхөө илэрхийлсэн аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment