8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгийг арваннэгдүгээр сарын 21-нд олгоно

2022-11-16 15:56:00

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг хүргэж байна.  Хуваарь ёсоор асаргаа болон амьжиргааг дэмжих тэтгэмж, хүнсний талон зэргийг хоёр хуваан өчигдрөөс олгож эхэлжээ. Эдгээр тэтгэмжийн дараагийн ээлжийнхийг арваннэгдүгээр сарын 25-наас олгох юм байна.

Харин эхийн алдар одонгийн, насны хишгийн мөнгийг энэ сарын 25-наас өгөх бол хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг 21-нд олгохоор хуваарьт тусгажээ.

УИХ-аас хүүхдийн 100,000 төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгохоор батлаад байгаа билээ. Ингэхдээ өндөр орлоготой, чинээлэг өрхийг хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамруулна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment