Энэ сарын эхээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг АТГ-аас баривчилан таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг Н.Энхбаярын асуудалтай холбогдуулан байцааж шалгасан. Гэнэт хорьж шалгасан М.Мөнхөөг өчигдөр орой батлан даалтанд гаргасан байна.Мөн түүнтэй ойролцоо хоригдсон “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. Ж.Равдандоржийг ч мөн өчигдөр орой батлан даалтад гаргасан байна.
Н.Энхбаярын хамгаалагч М.Мөнхөөг батлан даалтад гаргажээ
2016-04-15 11:05:00