Украинд хийж буй цэргийн ажиллагаа нь Оросын түрэмгийллийн эсрэг тулалдах гэсэн хүсэлтэй гадаадынхны урсгалыг Киев рүү чиглүүлэв. Тэднийг Орост энгийн хөлсний цэрэг үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ тэд өөр өөр зэрэглэлийнх гэж Military Watch Magazine үзжээ. Сэтгүүлийн нийтлэлд өгүүлснээр бол тэднийг гурван ангилалд хувааж болох аж. Нэгдүгээрт, мэргэжлийн цэргийнхэн болон тусгай албаны ажилтнууд. Тэдний тоо цөөн бөгөөд байлдааны үүрэг нь авсан даалгавраасаа болоод нэлээд өргөн хүрээтэй. Хоёрт нь цэргийн биш янз бүрийн орноос ирэгсэд. Чөлөөт цэрэг хэмээн нэрлэгддэг тэд мөнгө олохоор ирсэн. Тэдний тоо их бөгөөд Украины армийн гол хохирол амсагчид нь болдог. Гурав дахь ангилалд нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улс орноос ирсэн сайн дурын дайчдыг нэрлэжээ. ОХУ-тай чадал тэнээгээрээ тэмцэх зорилготой эдгээр хүмүүсийн жишээ нь Гүржийн легион.
Ер нь бол ихэнх хөлсний цэргийнхэн Польшоос ирсэн бөгөөд хамгийн их хохирол амсаж буй аж.