- Украины талд учирсан хохирлыг Оросоор нөхөн төлүүлэх механизмыг бий болгох тухай зөвлөмж бүхий тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей даваа гарагт баталсан байна,
Тогтоол батлахыг НҮБ-ын гишүүн 94 орон дэмжиж, 73 орон түдгэлзэж, 14 орон эсэргүүцсэн байна.
Эсэргүүцсэн 14 оронд ОХУ-аас гадна Беларусь, Төв Африкийн БНУ, Хятад, Куба, Умард Солонгос, Эритрей, Этиоп, Иран, Мали, Никарагуа, Сири, Зимбабве багтжээ.
Монгол улсын хувьд түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна.