С.Зориг агсны эхнэр Б.Булган өдгөө Төв аймгийн хорих ангид саатуулагдан, шалгагдаж буй. Б.Булгантай хэнийг ч уулзуулахгүй байгаа хэмээх гомдолыг түүний ээж УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өгсөн. Харин өчигдөр түүнийг эргэхээр УИХ-ын Ц.Оюунгэрэл, Л.Болд нар очсон талаар мэдээлэл гарсан. Тэднийг очсоны дараагаар тагнуулын ажилтнууд саатуулсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд өрнөөд амжсан. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөхцөлтэй танилцахаар хорих ангиудаар явах үеэрээ Б.Булганы ээж Д.Байгальмаагийн хүсэлтээр уулзахаар очжээ.
Б.Булгантай уулзаад ирсэн талаараа УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ярилцлага өгсөн байна. Тэрээр хэлэхдээ “Төв аймгийн хорих анги бол иргэний ардчилсан оронд байдаг жирийн нэгэн хорих анги биш болчихож. Дээр үеийн НАХЯ-ны шорон тийм байдаг болов уу гэмээр их өөр дэг журам, дарамт, нөхцөл байдалтай газар байсан. Мөн ШШГЕГ-ын харьяаны биш ТЕГ-ын харьяаны обьект болчихож. Биднийг очтол “Б.Булгантай уулзуулахгүй. Маш нууц, таныг нэвтрүүлэхгүй” гээд гурван хүн хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихсон. Гэтэл хүн өөрөө маш нууцад орно гэж байхгүй. Тэгээд би “Уучлаарай, УИХ-ын гишүүний хувьд үзье, харъя гэсэн юмаа үзээд хараад гарна. Намайг битгий оруул гэсэн дарга нар байдаг юм бол тэр дарга руугаа утасдаад зөвшөөрлөө аваад ир” гээд шалан дээр нь суучихсан юм.Тэнд жоомоо ч нуухын аргагүй. Бие засах газар нь хүртэл үүдэндээ. Өөрөөр хэлбэл, Б.Булган бие засч, ариун цэвэр сахисан ч эрчүүдийн нүдэн дээр байхгүй юу. Ингээд 20 минутын дараа Б.Булгантай уулзсан. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байна лээ. Манаач, харуулын ажилтнууд нь хүртэл бүгд эрэгтэй. Дээр нь Б.Булганы өрөө байнгын тод гэрэлтэй. Тийм учраас тэнд жоомоо ч нуухын аргагүй. Бие засах газар нь хүртэл үүдэндээ. Өөрөөр хэлбэл, Б.Булган бие засч, ариун цэвэр сахисан ч эрчүүдийн нүдэн дээр байхгүй юу. Тийм байдлаар хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдаж байна лээ” хэмээн ярьжээ.Уулзалтын үеэр Б.Булган “Би бол хохирогч хүн. Би гэрч. Би энэ хэргийг хийгээгүй, захиалаагүй, зохион байгуулаагүй. Үнэн мөн нь олдоно гэдэгт итгэлтэй байна” гэдгээ хэлсэн байна.