8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 173,600 өрх хамрагдана

2022-11-14 09:56:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Монгол улсын 2023 оны улсын төсөв хэд хэдэн онцлогтой болсон. Төсвийн алдагдлыг өргөн барьсан төслөөс 127.6 тэрбум төгрөгөөр багасгалаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тодорхой хувиар сайжруулсан.   Тэвчиж болох зардлыг хянах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр буурууллаа. Ийнхүү хэмнэсний үр дүнд  улсын хэмжээнд 10,000-аас дээш хүн амтай гэр хорооллын айл өрхөд цахилгааны эрчим хүчний тарифыг хөнгөлөх ажлыг эхлүүлнэ. Энэхүү хөнгөлөлтөд нийт 173,600 өрх хамрагдана" хэмээв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment