8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд энэ сарын 16-нд нээнэ

2022-11-11 13:57:00

Улаанбаатар хотод өрнүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 16-нд Соёлын төв өргөөнд нээнэ.

 

Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, ХХААХҮЯ, НИТХ-ын дарга, төлөөлөгч, нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, ТББ-ууд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл 1200 хүн оролцох юм.

Нээлтийн үеэр үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээж буй үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөх, мөн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

 

Ерөнхийлөгчийн санаачилгаар гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон даяар өрнүүлж байгаа билээ. Тус хөдөлгөөнийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэх зорилгоор нээлтийг 21 аймагт хэсэгчлэн зохион байгуулж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022/11/14 197.211.52.67
  • Recent
  • Most Read
  • Most Comment