БНХАУ-ын удирдагч Ши Жинпин Хятадын Ардын Чөлөөлөх Армийг байлдааны бэлэн байдал нэмэгдүүлэхийг уриалав. "Зэвсэгт хүчний иж бүрэн бэлтгэлийг бэхжүүлж, байлдааны ажиллагаанд бэлэн байдал хангах шаардлагатай" гэж мэдэгдсэн түүнийхээр ХАЧА-ийн командлал шинэлэг технологи нэвтрүүлж, байлдаан тулалдаанд үр дүнтэй оролцох механизмыг бүрдүүлэх ёстой аж. Мөн тэрээр "Дэлхий дахинд эрин үеийн өөрчлөлтүүд улам хурдацтай болж байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын аюулгүй байдалд нөлөөлж буй тодорхойгүй болон тогтворгүй байдлын хүчин зүйлс улам нэмэгдсээр байна" хэмээн онцлов.
Түүнчлэн улс эх орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хамгаалах шаардлагатайг дурдсан байна