Нийтийн тээврийг цахимжуулах ажлын хүрээнд нийслэлийн нийтийн тээвэр, сургуулийн автобусны үйлчилгээнд автоматжуулалт, мэдээллийн технологийн ePASS системийг нэвтрүүлнэ.
Тус системийг нэвтрүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний картыг банкны картаар цэнэглэх, үлдэгдлээ шалгах, хянахад хялбар болно.
Мөн автобусны буудал бүрт электрон мэдэгдэх самбар байрлуулж, автобусны замыг харах боломжтой болж, улмаар бүх мэдээллийг хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар харааны бэрхшээлтэй иргэдэд дуу хоолойгоор хүргэнэ.