8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад улс шинэ эриний хөгжлийг тодорхойлсон BDS-ийн цагаан ном гаргажээ

2022-11-08 14:50:00

Хятад улс тус улсын БэйДу навигацийн хиймэл дагуулын систем (BDS)-ийн талаар цагаан ном гаргажээ. Тодруулбал,  Хятадын Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албанаас “Шинэ эрин үеийн Хятадын БэйДу навигацийн хиймэл дагуулын систем” цагаан номыг хэвлэн нийтэлсэн талаар мэдээлсэн байна.
Мөн  BDS-ийг дэлхийн жишигт нийцсэн навигацийн систем болгон бүтээсэн агаад Хятад улс ойрын жилүүдэд үйл ажиллагааны менежментээ сайжруулж, BDS-д суурилсан хэрэглээний тогтвортой хөгжлийг дэмжих, засаглалаа сайжруулах замаар системийг боловсронгуй болгохоор төлөвлөж байгаа аж.

Уг баримт бичигт багц үйлдвэрлэлийн гайхалтай чадавхийг онцолж, гурван жил хүрэхгүй хугацаанд 18 пуужин 30 BDS хиймэл дагуулыг тойрог замд байрлуулсан нь “бусад улстай харьцуулшгүй хурдацтай” гэж онцолжээ.

BDS нь байршил тогтоох, навигаци, цаг хугацаа, олон улсын эрэн хайх, аврах зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Энэ нь дэлхийн богино мессежийн харилцаа холбооны үйлчилгээг үзүүлдэг дэлхийн анхны навигацийн хиймэл дагуулын систем юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл