8o
Улаанбаатар хот
mobile menu

Дмитрий Медведев: Орос улс Сатаны эсрэг ариун дайн хийж байна

2022-11-05 13:35:00

ОХУ-ын ерөнхийлөгч асан, одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албыг хашиж байгаа Дмитрий Медведев өчигдөр шашны нэр томьёо, ойлголтуудыг ашиглан Украин болон Өрнөдийн холбоотнуудыг хурцаар шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.

Оросын үндэсний эв нэгдлийн өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ тэр улс орон нь “шүлсээ савируулж, илжирч доройтсон Өрнөдийнхний дэмжлэгийг аваад буй Украины галзуу солиотой, нацист, мансуурах донтнуудтай” ариун дайн хийж буйг хэлсэн байна.

Оросын эх орончдын үүрэг бол “Сатан, Люцифер, Иблисийн хэн ч бай, тамын ертөнцийн хааны санаархлыг таслан зогсоох юм” гэж Медведев бас хэлжээ.

Тэрбээр Орос улс бүх дайснуудаа “тамын галд шатаах” хүч чадалтайг энэ үеэр онцолсон байна.

“Сатаны зэвсэг бол худал хуурмаг. Бидний зэвсэг бол үнэн. Тиймээс бидний үйл хэрэг зөв юм. Тиймээс ялалт биднийх юм. Сайхан баярлаарай!” гэж Медведев мэндчилгээгээ дуусгажээ.

2008-2012 оны хооронд ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дмитрий Медведев нэгэн үе либерал, орчин үеийн удирдагч гэгддэг байв.

Гэвч Украины дайн эхэлсэн цагаас хойш түүний үг хэллэг улам хурц ширүүн болж, Кремлийн элитүүдийн дуу хоолойг нийтэд дамжуулагч болоод байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
оросын ясыг барьчлаа.
2023/04/08 66.181.178.72
  • Recent
  • Most Read
  • Most Comment